Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Цахим орчинд шууд лайв байдлаар зохион байгуулдаг хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албанаас эрчимжүүлсэн шалгалтыг явуулсан.

Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоосон байна. Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн