Монгол Улсад тавдугаар сард 84 мянга гаруй жуулчин иржээ

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр, 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.

Улс орноор нь авч үзвэл, ОХУ-аас 117,498, БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Япон улсаас-9,631, Герман 6,817 жуулчин тус тус иржээ.

Харин 2026 оны 5 дугаар сарын статистикийг онцлоход нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны 5 дугаар сарынхаас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ССАЖЗЯ мэдээлэв.

Монгол Улсад тавдугаар сард 84 мянга гаруй жуулчин иржээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн