Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр ЦУОШГ-ын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн техник тоног төхөөрөмжийг нь шинэчилж, хүний нөөцийн чадамжийн талаар нарийвчилсан мэдээллийг гаргаж, үүнд үндэслэн асуудлыг үе шаттай шийднэ гэлээ.
Тэрбээр ЦУОШГ-ын үйл ажиллагаатай өнөөдөр танилцах үеэрээ, байгууллагын тулгамдсан асуудлын тухай мэдээлэл авахдаа, “Цаг уурын урьдчилсан мэдээлэл бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой. Сэрэмжлүүлэгт үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын хөдлөх бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг тул тус байгууллагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай” хэмээснийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.
ЦУОШГ-аас цалин хөлстэй холбоотой хүний нөөц хомсдсон, мэргэжилтэн бэлтгэх нь багассанаас гадна дэлхий дахинд хэрэглэ буй зарим багаж, техник дутагдалтайг хэлж байлаа.
