Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар "Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батлуулахаар ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг өнөөдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ахлах шинжээч М.Оюунчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар журмын бүтэц, агуулга, үүрэг зориулалт, зохион байгуулалт, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцож, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн