Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 4 /Reuters/. Хятадын тагнуулчид нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй хүмүүсийг элсүүлэхийн тулд ажилд зуучлах цахим платформуудыг идэвхтэй ашиглаж байгааг АНУ, Их Британи зэрэг улс багтдаг “Таван нүд” эвслийн аюулгүй байдлын байгууллагууд лхагва гарагт сэрэмжлүүлжээ.

“Хятадын цэргийн тагнуулын албад Засгийн газар, батлан хамгаалах салбарын ажилтнууд болон нууцын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх эрхтэй хэнийг ч болов зорилгодоо ашиглахын тулд мэргэжлийн сүлжээний цахим хуудсууд, ажилд зуучлах цахим үйлчилгээнүүдийг өргөнөөр ашиглаж байна” гэж “Нууцаа хамгаалах нь” хэмээх товхимолд дурдсан байна. 

АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын дотоод аюулгүй байдлын байгууллагуудын мэдэгдсэнээр “Хятадын цэргийн тагнуулын албад эцсийн дүндээ “Таван нүд” эвслийн орнуудаас стратегийн болон тактикийн давуу тал олж авахын тулд цэрэг, улс төр, эдийн засгийн мэдээллийг олж авахыг зорьж байна” гэжээ.

Харин Лондонд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дээрх анхааруулгыг буруушааж, “Хятадын тагнуулын аюул занал” гэх мэдээлэл нь “зохиомол бөгөөд санаатайгаар гүтгэсэн хэрэг” хэмээн мэдэгдсэн байна.

“Таван нүд” эвслийн аюулгүй байдлын байгууллагууд дээрх товхимолдоо Хятадын тагнуулчид батлан хамгаалах, гадаад харилцаа, тагнуулын салбарын мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байрлаж буй алба хаагчдыг онцгойлон бай болгож байгааг анхааруулжээ.

Түүнчлэн “цахимаар элсүүлэх түрэмгий стратегийг” ашиглаж, сонгогдсон хүмүүсээс “Хятадын Засгийн газартай холбоотой нэр нь тодорхойгүй үйлчлүүлэгчдэд” нууц мэдээлэл гаргуулан авахын тулд дарамт шахалт үзүүлдэг гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн