ХААГ, 2026 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Алжирын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) өмнөх нөхөрсөг тоглолтод Нидерландын багийг 1:0-ийн харьцаатайгаар хожжээ.
Роттердам хотод болсон тоглолтын 86 дахь минутад Анис Хаж-Мусса хожлын гоолыг оруулсан байна.
Хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаа сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик улсуудад болно. Энэ удаагийн ДАШТ-д анх удаа 48 орны шигшээ баг оролцож байгаагаараа онцлогтой.
Нидерландын шигшээ баг хэсгийн шатанд Япон, Швед, Тунисын багуудтай тоглох хуваарьтай. Харин Алжирын хөлбөмбөгчид Аргентин, Иордан, Австрийн багуудтай өрсөлдөнө.
Удахгүй болох ДАШТ-д оролцох багуудын өөр нэгэн нөхөрсөг тоглолтод БНАКонго Улс болон Данийн шигшээ багууд таарч, 0:0-ийн харьцаатайгаар тэнцсэн байна.