Р.Радев: Ойрх Дорнодын энх тайван Европын тогтвортой байдалд чухал

СОФИ, 2026 оны зургадугаар сарын 3 /ВТА/. Ойрх Дорнодод энх тайван тогтох нь бүс нутгийн цэргийн мөргөлдөөний улмаас үүдсэн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтөд шууд өртөж буй Европын орнуудын тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж Болгарын Ерөнхий сайд Румен Радев тус улсад айлчилж буй Ливаны Үндэсний батлан хамгаалахын сайд, хошууч генерал Мишель Менассаг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.

Уулзалтын үеэр Р.Радев хэлэхдээ, Ойрх Дорнодын янз бүрийн бүс нутагт цэргийн ажиллагаа эрчимжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, бат бөх энх тайвныг цогцлооход дипломат яриа хэлэлцээнээс өөр хувилбар байхгүй гэдгийг онцолжээ.

Ираны сайд хариуд нь мэдэгдэхдээ, дайсагнасан ажиллагааг зогсоож, Ливаны бүрэн эрхт байдлыг нийт газар нутагтаа дахин сэргээх нь тус улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн