Opta-гийн суперкомпьютер хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлэх багийг нэрлэжээ

МОСКВА, 2026 оны зургаадугаар сарын 2 /ТАСС/. Спортын дүн шинжилгээний Opta компанийн суперкомпьютер энэ оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудыг нэрлэжээ. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, суперкомпьютерын хийсэн 10 мянган хувилбарт тооцооллын 16.1 хувьд нь Испанийн шигшээ түрүүлсэн байна.

Мөн түрүүлэх магадлалтай багуудын эхний гуравт Англи, Франц, Аргентины шигшээ багууд багтжээ. Эдгээр улсын баг хувилбарт тооцооллын 10-аас дээш хувьд аваргаар тодорчээ.

Харин тэмцээнийг зохион байгуулагч орнууд болох АНУ, Мексик, Канадын шигшээ багуудын түрүүлэх магадлалыг суперкомпьютер маш бага гэж тооцоолсон байна. 

2026 оны ДАШТ-д анх удаа 48 орны шигшээ баг оролцоно. Испанийн баг H хэсэгт Кабо-Верде, Уругвай, Саудын Арабын шигшээ багуудтай өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн