Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэв.

”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа. Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй.

УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тиймээс УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсныг дурдаад хүүхэд бүрийн оролцоо, дуу хоолой чухал гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. 

Хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл, эрмэлзэл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлээд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт ил захидлуудыг гардуулсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн