Д.Сүхбаатарын талбайд “Хаки” нэгдсэн өдөрлөг эхэллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэн 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр за гэж, заавал хийцгээе” гэлээ.

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Монголын хүүхдийн ордноос Д.Сүхбаатарын талбай хүртэл ёслолын жагсаал зохион байгуулж, Хүүхдийн ордны хүүхдүүд уран бүтээлээ толилуулж байна.

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь энэ юм. 

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Д.Сүхбаатарын талбайд "Хаки" нэгдсэн өдөрлөг эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн