Ерөнхий сайдын санаачилгаар “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.

Тус хурлаар “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Энэ хүрээнд

-EMongolia – EKids цэс нэвтрүүлнэ.

-Д.Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгох тохижуулна.

-Улсын үзлэг үргэлжилж байна.

-Хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг өглөө.

Улаанбаатар хотын нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлдэг.  Тиймээс нийслэл хотод хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, гудамж талбай хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан байхад анхаарч ажиллахаа Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.

Тэрбээр “Хот хүүхдэд аюул учруулдаг эрсдэлт бүс болсон олон харамсалтай хэрэг өмнөх жилүүдэд гарч байсан. Цаашдаа ийм хэрэг гаргахгүйн тулд хичээн ажиллах болно. Хотын бүх хэсэгт байгаа ил цахилгааны утас, нүх, тогтоол ус гээд эрсдэлт бүхнийг арилгах ажлыг эхлүүлснээс хойш иргэд гар утсаараа маш олон мэдээлэл ирүүллээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НЗДТГ хамтраад бүх зөрчлийг арилгана. Ерөнхий сайд Н.Учралын “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бол заавал хий” уриалгыг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Иргэн бүхний ирүүлсэн гомдол саналын араас ажиллаж, зөрчлийг арилгаж эргэж мэдээлнэ” гэв.

Ерөнхий сайдын зүгээс НЗДТГ-ын хуучин байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгох засвар, тохижилтын ажлыг маргаашаас эхлүүлнэ. Ингэхдээ төсвийн хөрөнгөөр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлүүдтэйгээ хамтран мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг байгуулахаар төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн