Куба улсад түлш илгээх Оросын оролдлого бүтэлгүйтжээ

Хямралд нэрвэгдсэн Куба улсад түлш илгээх Оросын оролдлого бүтэлгүйтжээ. “Universal” танкер 270 мянган баррель дизель түлштэйгээр дөрөвдүгээр сард Оросоос хөдөлсөн боловч бараг бүтэн сарын хугацааг Саргассо тэнгис орчимд эргэлдсэн байна. Эцэст нь Бразил руу чиглэлээ өөрчилснийг хөлөг онгоцнуудын чиглэлийг мэдээллдэг “Starboard Maritime Intelligence” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээллийг харвал хөлөг онгоцны төлөв нь “For order” буюу “Захиалга хүлээгдэж байна” гэсэн тайлбартай байгаа аж. Энэ нь тухайн онгоц дараагийн, эсвэл эцсийн чиглэлээ хүлээж байгаа гэсэн үг.

“Universal” танкерыг дөрөвдүгээр сарын 6-нд Оросын Балтын тэнгис дэх Вистино боомтоос хөдлөхөд Оросын цэргийн цуваа дагалдан гарчээ.

“The Insider” хэвлэлд мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид “Universal” танкерыг Куба руу явахыг зөвшөөрөөгүй бололтой. Энэ жил Кубад ганц л танкер амжилттай хүрсэн нь 730,000 орчим баррель газрын тос тээвэрлэсэн “Anatoly Kolodkin” байв. Тус танкерт АНУ зөвшөөрөл олгож байжээ.

“Universal” танкер нь АНУ, Европын холбоо, Их Британи, Швейцарь, Канадын хоригт байдаг.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн