Ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна

Энэ сарын 28, 29-нд ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27+32 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өчигдрөөс дулаарч +21+23 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн