Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллоос Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 хүртэл түр хаана.
Зам хаасан чиглэлд авто замын борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир жолооч нар түгжрэлийг тооцон, бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс зөвлөжээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх авто замыг засаж, шинэчилж байгаа билээ.