СХД-ийн 21-р хорооллоос Баянхошууны уулзвар хүртэлх замыг маргааш түр хаана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллоос Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 хүртэл түр хаана.

Зам хаасан чиглэлд авто замын борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир жолооч нар түгжрэлийг тооцон, бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс зөвлөжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх авто замыг засаж, шинэчилж байгаа билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн