Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод болж, Монголын баг таван медаль хүртлээ.

Азийн 30 гаруй орны шилдгүүд оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Г.Чулуунхуяг, спортын мастер Т.Болдбаатар нарынг удирдлагад есөн тамирчин тулалдсанаас гурван мөнгө, хоёр хүрэл медальтай нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.

Тодруулбал, 77 кг-ын жинд “One Team Fighting Center”-ийн тамирчин У.Батзориг, 69 кг-д Т.Жулдыз, 96 кг-д “Алтан шонхор”-ын Э.Мөнгөншагай нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тэгвэл 65 кг-д “Алтан шонхор” клубын тамирчин А.Адъяа, 120 кг-д “One Team Fighting Center” С.Чингис нар хүрэл медаль зүүсэн байна. Ташкентын тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг таван удаа мандуулсан Монголын тамирчин багийн дүнгээр VII байрт жагсжээ.

Ташрамд дурдахад, Монголын холимог тулааны өсвөрийн шигшээ багийнхан нэг алт бүхий таван медаль хүртсэн юм. 

Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Холимог тулааны ААШТ-ээс Монголын тулаанчид таван медаль хүртжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн