Филиппин: Нуранги доороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Филиппин улсын нийслэл Манила хотын хойд хэсэгт баригдаж байсан барилга нурснаар дор хаяж гурван хүн нас бараад байна. Олон давхар барилга нурсан шалтгааныг албаныхан мөрдөн шалгаж байна. Мөн нуранги доороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа учир нас барагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай юм.

Одоогоор 17 хүн сураггүй болсон гэх мэдээлэл байна. Тэдний олонх нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан барилгын ажилчид юм. Барилга дээр 70 орчим хүн ажиллаж байгаа ч тухайн өдөр олонх нь амралт гээд гэртээ харьсан байжээ.

Аврах ажиллагааны явцад барилга дахин нурж, хүмүүс гарах аргагүй дарагдах магадлалтай тул ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Аврагчид өөрсдөө ч нурангид дарагдах эрсдэлтэй юм. Тиймээс машин техник гэхээс илүү гар аргаар нурангийг холдуулж, аврах ажиллагааг явуулж байна. Нуранги дор дахин амьд хүн үлдээгүй гэж үзвэл хүнд машин техникээр ажиллагааг үргэлжлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн