Хятад: Нүүрсний уурхайн дэлбэрэлтээр 90 хүн амиа алдав

Хятадын хойд хэсгийн Шанси мужийн “Liushenyu” нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтийн улмаас дор хаяж 90 хүн амиа алдаад байна. Мөн олон хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Хятадын Онцгой байдлын яам аврах ажиллагаанд туслахын тулд зургаан аврах багийн 345 ажилтныг илгээжээ.

Тус уурхай нь “Tongzhou” группын мэдэлд байдаг.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар Баасан гаригийн /2026.05.22/ 19:29 цагийн орчимд болжээ. Тухайн үед 247 ажилтан уурхай дотор байсан аж.

Эл ослын дараа Хятадын дарга Ши Жиньпин шархадсан хүмүүст туслах, амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгосон байна. Мөн засгийн газарт ослын шалтгааныг мөрдөж, хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг тодруулахыг үүрэгджээ. Төрийн хэвлэлд мэдээлснээр уурхайг удирдаж байсан албан тушаалтнуудыг баривчилсан байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч, нүүрсний уурхайд илэрсэн яндангийн хорт хийн (CO) хэмжээ хязгаараас хэтэрсэн бололтой.

Шанси муж нь Хятадын ядуу мужуудын нэг бөгөөд нүүрс олборлолтын гол төв гэгддэг. 2000-аад оны эхээр Хятадын нүүрсний уурхайн салбарт аюултай осол олон гардаг байсан. Сүүлийн жилүүдэд аюулгүй ажиллагааны стандартыг харьцангуй чангатгасан боловч осол эндэгдэл гарсаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн