Милан Кортина 2026 өвлийн олимп нээлтээ хийхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өвлийн олимпыг гурав дахь удаагаа хүлээн авч буй Итали улс энэ удаад ч өндөр ач холбогдол өгч байна. Гагцхүү бүтээн байгуулалтын ажлууд нь удаашралтай байгаа аж. Тодруулбал, хоккей болон снөүборд, цанын чөлөөт үзүүлбэр үзүүлэх талбайнууд бэлэн биш гэнэ.

Зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэлдээ «Нээлт болоход сарын хугацаа үлдсэн энэ үед бид бүхнийг бэлэн болгохоор ажиллаж байна. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Саяхан тэшүүр, хоккей, биатлоны талбайнуудыг туршиж, мэдээлэл авлаа» гэжээ.

NHL-ийн тамирчид 12 жилийн дараа олимпод оролцох боломж нь бүрдсэн боловч талбайн асуудал хөндөгдсөн. Учир олимпын хоккейн талбайн хэмжээ нь NHL-ийнхтэй харьцуулахад жижигхэн байгаа юм.

Тэгвэл олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Лук Тардиф ярихдаа «Хоккейн бүтээн байгуулалтын ажлын тухайд хувцас солих өрөө, бэлтгэлийн болон тоглолтын талбай хугацаандаа бэлэн болно гэж бодож байна. Бид гайхалтай тэмцээн зохион байгуулна» гэв.

Снөүборд болон цанын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн Швейцарийн хилийн ойролцоо Ливиньод болох бөгөөд үзүүлбэрт зориулсан талбайг тохижуулах хиймэл цасыг боловсруулах ажил үлджээ. Хиймэл цас боловсруулахад техникийн асуудал үүссэн гэнэ.

От Kalister