Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тавдугаар сарын 26-нд Нью-Йоркт очиж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний хурлыг даргалах болжээ. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон бусад орны Гадаад хэргийн сайд нартай уулзана.
Нью-Йоркоос залгуулаад тэрбээр тавдугаар сарын 28-30-ны хооронд Канадад айлчилна. Энэ нь Хятадын Гадаад хэргийн сайдын Канад дахь сүүлийн 10 жилийн анхны айлчлал болохыг яамны төлөөлөгч Го Жякүн мэдэгдэв. Мөн “Хятад, Канад улсуудын харилцаа эргэн сэргэж, тасралтгүй сайжирч байгаа бөгөөд хоёр тал шинэ төрлийн стратегийн түншлэл байгуулахаар ажиллаж байна” гэжээ.
Энэ айлчлал улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, санал зөрөлдөөнийг зохицуулж, хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой, урт хугацаанд тогтвортой хадгална гэж Хятад найдаж байна.
Дашрамд дурдахад, хоёр улс энэ оны нэгдүгээр сард Канадын ерөнхий сайл Марк Карнигийн айлчлалын үеэр худалдааны хэлэлцээр байгуулсан. Талууд хурцадмал харилцааг сэргээх хүрээнд цахилгаан автомашин болон рапсын татварыг бууруулсан билээ.