200 сая төгрөгийн шагналын сантай мотокроссын лиг болно

“Mongol Grandprix MX League 2026” мотокроссын лигийн албан ёсны хэвлэлийн бага хурал өчигдөр/2026.05.21/ Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд боллоо.

Хэвлэлийн бага хуралд Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх болон зохион байгуулах хорооны төлөөлөл, лигт оролцох багуудын төлөөлөл оролцож, шинэ улирлын формат, хуваарь, тэмцээний онцлог болон энтертайнмент хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

200 сая төгрөгийн шагналын сантай мотокроссын лиг болно

“Mongol Grandprix MX League 2026” нь Монголын мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт 5 гараатай зохион байгуулагдана. Эхний гараа 2026 оны 6-р сарын 6–7-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хот, Эрдэнэ уулын мотокроссын зам дээр болно.

Уралдаан дараах ангиллаар болно.

  • 450cc
  • 250cc
  • 85cc
  • 65cc
  • 50cc
  • Open

Мэргэжлийн тамирчид, өсвөрийн тамирчид болон сонирхогчдыг хамарсан өргөн хүрээний оролцоотой байх юм.

450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлж, баг бүр 3 үндсэн, 1 сэлгээний тамирчинтайгаар өрсөлдөх ба гараа бүрт оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багууд тодорно.

200 сая төгрөгийн шагналын сантай мотокроссын лиг болно

Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лиг нь зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестивал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт арга хэмжээнүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр багуудын төлөөлөл шинэ улиралд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөнө гэдгийг онцолж, үзэгчдийг талбай дээрээс уралдааны уур амьсгалыг мэдрэхийг урив.

200 сая төгрөгийн шагналын сантай мотокроссын лиг болно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн