ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 22 /Reuters/. Иран улс ураны нөөцөө шилжүүлж өгөхгүй хэмээн мэдэгдсэн хэдий ч АНУ өндөр хувиар баяжуулсан ураны нөөцийг тус улсаас заавал салгаж авна гэдгийг Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт мэдэгдлээ.
Ираны ураны нөөцийг бид авах болно. Эл нөөц онцын хэрэгцээ шаардлагагүй. Уг нөөцийг авсны дараа устгах байх. Бидэнд хэрэггүй ч гэсэн тэдэнд хэрхэвч үлдээж болохгүй” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
Иранд 408 орчим кг орчим өндөр хувиар баяжуулсан уран байгаа гэж таамагладаг бөгөөд Д.Трампын хэлснээр, уг нөөц нь бараг жилийн өмнө АНУ, Израилийн агаарын цохилтын үеэр нурангид дарагдсан байна.
Ураныг авах энэ алхам нь Техранд цөмийн зэвсэг бүтээх боломж олгохгүйн тулд Ираны эсрэг явуулж буй Д.Трампын явуулж буй дайны гол зорилго юм.
Ираны Дээд удирдагч тус улсын цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд хүртэл баяжуулсан ураныг гадаад руу гаргахгүй хэмээн шийдвэрлэсэн тухай Ираны албаны хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.