Хоккейн ДАШТ: Швейцарын баг хамгийн түрүүнд плей-оффт шалгарлаа

МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 22 /РИА Новости/. Швейцарын шигшээ баг Их Британийн багийг хожсоноор өөрийн талбайд зохион байгуулж буй хоккейн ДАШТ-ий хасагдах шатанд хамгийн түрүүнд шалгарлаа.

Цюрих хотод болсон А хэсгийн тоглолтод швейцарчууд Британийн багийг 4:1 (1:0, 2:1, 1:0) харьцаагаар хожсон байна. Хожсон багаас Нино Нидеррайтер /6 дахь ба 53 дахь минут/, Нико Хишир /22/, Симон Кнак /29/ нар гоол оруулсан бол Британийн багаас цорын ганц шайбыг Жошуа Уоллер /35/ хийжээ.

Ийнхүү Швейцарын баг 5 тоглолтод дараалан хожсоноор 15 оноотой болж, А хэсгийг тэргүүлж байна. Швейцарчууд 4 тоглолтын дараах байдлаар 5 оноотой болоод буй АНУ-ын багт гүйцэгдэхгүй гэдэг нь тодорхой болсноор плей-оффт шалгарч байгаа юм. Шөвгийн наймд хоёр хэсгээс тус бүр шилдэг 4 баг плей-оффт шалгарах ёстой.

Маргааш швейцарчууд Унгарын багтай, британичууд өнөөдөр Финландын багтай тоглоно.

Өчигдөр болсон В хэсгийн тоглолтод Словакийн шигшээ баг Данийн багийг 5:1 (1:0, 2:0, 2:1) харьцаагаар хожжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн