Спорт акробатын 2026 оны Дэлхийн цомын тэмцээн Бургас хотноо болно

БУРГАС, 2026 оны тавдугаар сарын 22 /BTA/. Болгарын Бургас хотноо энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд болох Спорт акробатын 2026 оны Дэлхийн цомын тэмцээнд 15 орны 500 гаруй тамирчин оролцоно гэж зохион байгуулагчид мэдээллээ.


Украины дайнаас үүдэн 2022 оноос хойш олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан Оросын гимнастикчид энэхүү тэмцээнд өөрсдийн төрийн далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн анх удаагаа оролцох гэж байгаагаараа онцлог юм.


Мөн энэ үеэр Бургасын олон улсын акробатын 6 дахь удаагийн цомын тэмцээн зэрэг явагдана гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.


Дээрх тэмцээнүүдийг Болгарын Спорт акробатын холбоо, Бургас хотын захиргаа болон “Черноморец” спорт акробатын клуб хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн