АРХАНГАЙ: Буган хөшөөний дурсгал Зүүн Европ хүртэл тархжээ

СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 21 /Reuters/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ирэх долоо хоногт БНАСАУ-д айлчилж магадгүй талаар Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг Засгийн газрынхаа өндөр албан тушаалтныг эш татан лхагва гаргийн орой мэдээлжээ.

 

Засгийн газрын өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Хятадын аюулгүй байдал, ёслолын албаны төлөөлөгчид Пёньянд очсон бөгөөд Ши Жиньпиний айлчлал тавдугаар сарын сүүлч эсвэл зургаадугаар сарын эхээр болох төлөвтэй байна.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хүлээн авч уулзсан Ши Жиньпин нь Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдоно гэж дээрх өндөр албан тушаалтан хэлжээ.

Умардын Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар бүрэн эрхийнхээ эхний хугацаанд Ким Жөн Унтай гурван удаа уулзаж байсан Д.Трамп тус улсын удирдагчтай дахин уулзахад нээлттэй гэдгээ, мөн түүнтэй сайн харилцаатай байснаа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн