Астана дахь The MongolZ-ийн аялал хэрхэн өнгөрсөн бэ?

PGL Astana 2026 тэмцээний эхлэлээс өмнө аналистууд аварга болох гол фаворитуудаар The MongolZ, Spirit болон Falcons багуудыг нэрлэж байв. Эдгээр багуудаас хоёр нь гранд финалд шалгарч, харин нэг нь плей-оффт ч хүрч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.

ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ЭХЛЭЛ (2-1)

1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ багийн хувьд нээлтийн тоглолтоосоо л анхаарал татсан. Тэдний хувьд magic гэх шинээр гарч ирж буй багийг хожихын тулд эхний мап дээр дөрвөн удаа нэмэлт цаг гаргав. Мэдээж хожиж, дараагийн мап дээрээ бут ниргэсэн.

Хоёр дахь тоглолт гүйцэтгэлийн хувьд илүү сайн байсан ч 0-2 ялагдлаар өндөрлөсөн. Тэд Spirit багт дийлдсэн. Dust2 дээр Spirit эхний хагаст 9:3-аар тэргүүлсэн ч The MongolZ эргэн ирж 10:10 болгож чадсан. Гэсэн ч өрсөлдөгчийнхөө сонгосон мап дээр 11:13-аар ялагдсан. Ancient дээр ч ижил дүр зураг давтагдсан. Монголын баг эхний хагаст 4:8-аар хоцорсон ч хоёрдугаар үед эргэн ирж 12:11 болгосон. Харин Spirit нэмэлт цаг руу оруулж, улмаар 19:16-аар хожсон юм.

Гурав дахь тоглолт болох G2-ийн эсрэг цуврал тэдний хамгийн амар ялалт байлаа. The MongolZ-ийн залуус Dust2 дээр 13:2-оор илүүрхэж, Inferno-г нэмэлт цагт 19:15-аар авч цувралыг хаасан.

Астана дахь The MongolZ-ийн аялал хэрхэн өнгөрсөн бэ?

ДРАМАТИК ТӨГСГӨЛ (0-2)

Гурав дахь тоглолтын дараа The MongolZ 2-1 гэсэн амжилттай болж, плей-оффт шалгарахад ганцхан ялалт дутуу байв.

Гэвч дөрөв дэх тоглолтод тэд өөр нэг фаворит болох Team Falcons-той учирсан. Тоглолт тун тэнцүүхэн өрнөсөн. Falcons өөрсдийн сонгосон Dust2 дээр 13:8-аар хожсон бол The MongolZ Inferno дээр 13:11-ээр хариуг нь барьсан. Бүх зүйл Mirage дээр шийдэгдсэн бөгөөд Монголын баг тоглолтын ихэнх хугацаанд тэргүүлж байлаа (5:0, 8:1, 10:4). Гэсэн ч төгсгөлийн мөчүүдэд Falcons-ийн од тоглогчид болох kyousuke болон m0NESY нар тоглолтын хэмнэлийг эргүүлж, 16:12-оор ялалт байгуулж чадсан юм.

PGL Astana 2026 дахь The MongolZ-ийн сүүлийн тоглолт Aurora-гийн эсрэг хож эсвэл гэртээ харь тоглолт байв. The MongolZ ноцтой алдаа гаргалгүй, боломжийн тоглолт үзүүлсэн ч шийдвэрлэх мөчүүдэд аз дутаж, Overpass дээр 11:13, Mirage дээр 10:13-аар ялагдсан. Ингэснээр Aurora плей-оффт шалгарч, харин The MongolZ 2-3 гэсэн амжилттайгаар 9-11-р байрт тэмцээнээ өндөрлүүлэв.

Тэмцээний гранд финал Spirit болон Falcons багуудын хооронд болж, Spirit 3-0-ээр илүүрхэн түрүүлсэн. Falcons багийг FaZe Clan-аас ирсэн туршлагатай karrigan ч аварч чадсангүй.

Астана дахь The MongolZ-ийн аялал хэрхэн өнгөрсөн бэ?

THE MONGOLZ-ИЙН ДАРААГИЙН АЛХАМ

Таван тоглолтын үр дүнгээс харахад The MongolZ бүрэлдэхүүндээ сул эсвэл заавал солих шаардлагатай тоглогчгүй байна. Эхний гурван тоглолтод мэргэн бууч 910 багийн хамгийн сайн тоглогч байсан бөгөөд сүүлийн хоёр тоглолтод ч тааруу тоглоогүй. Techno болон cobrazera нар Spirit, Falcons зэрэг сайн багуудын эсрэг бага зэрэг хүндрэлтэй байсан ч бусад тоглолтуудад давгүй тоглосон. bLitz ч өөрийн түвшнийг хадгалж, Falcons-ийн эсрэг бүр MVP болсон нь ахлагчийн хувьд тун ховор үзүүлэлт байв. Харин mzinho бүрэлдэхүүний хамгийн тогтвортой тоглогч байсан бөгөөд нэг ч тоглолтод 1.0-оос доош rating үзүүлээгүй.

Ирэх зуны Кёльн Мэйжор тэмцээний өмнө The MongolZ баг тоглогчоо солих эсвэл стратегиа эрс өөрчлөх зэрэг огцом шийдвэр гаргах хэрэггүй гэж аналистууд үзэж байна. Харин хамгийн чухал зүйл нь топ багуудын эсрэг тоглох үеийн өөртөө итгэх итгэл болон сэтгэл зүйн хаттай болох гэнэ.

The MongolZ-ийн Мэйжорын өмнөх бэлтгэл өнөөдөр/2026.05.20/ Шанхайд эхэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн