The Huns баг The MongolZ-ийн амжилтыг давтаж чадах уу?

BizBet гэх ивээн тэтгэгчтэй цахим спортын “The Huns” баг Будапештын Мэйжороос хойш мөн “cobrazera”-г “The MongolZ” руу явуулснаас хойш анх удаагаа нэгдүгээр зэрэглэлийн том тэмцээнд оролцлоо.

 CS2-ИЙН СУПЕР ОДДЫН ЭСРЭГ

“PGL Astana 2026” буюу Казахстанд болсон тэмцээний эхний тоглолт тэдэнд маш том сорилт авчирсан. Тэд Spirit багтай учраа таарав. Оросын баг Dust2-ыг сонгосон бөгөөд эхний хагас тун өрсөлдөөнтэй өрнөв. The Huns террорист талаасаа тун сайн тоглож, эхний хагасыг ердөө 5:7 гэсэн ойрхон харьцаатай өндөрлүүлсэн. Т талаасаа “xerolte” болон “nin9” нар сайн тоглосон.

Гэвч хоёрдугаар хагаст “donk” бүхнийг шийдэж, Spirit эхний map дээр 13:6 харьцаатай ялалт байгууллаа. Харамсалтай нь The Huns өөрсдийн сонгосон map дээр ч Spirit-ийг сааруулсангүй. Ancient 13:3 харьцаатай Spirit-ийн илт давамгайллаар өндөрлөж, “donk” дахин шоугаа толилуулав.

Эхний Bo3 цувралд ялагдсаны дараа The Huns доош унаж, Aurora-тай тоглохоор болсон. Spirit-ийн эсрэг тоглолтын адил The Huns эхний мапын эхний хагаст боломжийн тоглолт үзүүлсэн. Гэвч Aurora 13:4 харьцаатай хожжээ. Дараа нь “XANTARES” тэргүүтэй Aurora Dust2-ыг сонгож, эхний хагасыг 11:1-ээр бут ниргэн, улмаар хоёрдугаар хагаст цувралыг төвөггүй дуусгасан.

Хэдийгээр The Huns дараалан хоёр ялагдал хүлээсэн ч эерэг зүйлс байлаа. Монголын баг Valve-ийн дэлхийн топ-10 багуудын эсрэг тоглон туршлага хуримтлуулсан. Ялангуяа “sk0R” Aurora-гийн эсрэг тоглолтод тодрон 1.12 rating-тай өндөрлүүлсэн. Түүнээс илүү дундаж damage үзүүлсэн цорын ганц тоглогч нь  “Wicadia” байсан бөгөөд тэр тоглолтын MVP болсон юм.

АНХНЫ ЯЛАЛТ БА АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ OVERTIME ТУЛААН

“PGL Astana 2026”-ийн Swiss-system шатны гуравдугаар тойрогт The Huns-д хожигдох эрх байгаагүй. Тэд ч Fisher College-ийг 2:0-ээр итгэл төгс буулган авсан. “Nuke”, “Inferno” дээр өрсөлдөгчдөө боломж өгөөгүй.

Харин дараагийн шийдвэрлэх Monte багийн эсрэг тулаан эхнээсээ л The Huns-ийн төлөвлөснөөр өрнөсөнгүй. Монголын баг өрсөлдөгчийнхөө нягт хамгаалалтыг нэвтэлж чадалгүй эхний хагасыг 10:2-оор алджээ. Улмаар Monte 13:2 харьцаатай илт давамгай ялалт байгуулсан юм.

Nuke дээрх хүнд ялагдлын дараа “nin9” жинхэнэ утгаараа багаа чирсэн. The Huns-ийн мэргэн бууч Dust2 дээр “910”-ийг санагдуулам буудалтыг үзүүлэв. Түүний нөлөөгөөр баг нь өрсөлдөгчийнхөө сонгосон map дээр 13:10-аар ялж, цувралыг шийдвэрлэх map руу шилжүүлсэн юм.

The Huns плей-оффт шалгарах мөрөөдлөө хадгалахын тулд бүх хүчээ шавхан тулалдсан. Mirage дээр “controlez” топ түвшний entry player шиг frag хийж байсан бол  “sk0R” short хэсгийг “Senzu” шиг л хамгаалан, халдашгүй цайз болгож чадсан.

Монголын баг 11:5 гэсэн хүнд байдлаас эргэн ирж 12:12 болгосон ч үнсгэлжингийн үлгэр нэмэлт цаг дээр өндөрлөсөн юм. Monte туршлагаа ашиглан 2-2 амжилтаар дараагийн шатанд шалгарсан бол The Huns Астанагийн тэмцээнийг үзэгчдийн сэтгэлд үлдэх хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгийг үзүүлээд өндөрлүүллээ.

The Huns The MongolZ-ийн замналыг давтаж чадах уу?

 “Bart4k”, “nin9”, “controlez” нар өмнө нь The MongolZ багт тоглож байсан туршлагатай бөгөөд одоо The Huns-ийн бүрэлдэхүүнд тэр амжилтыг дахин давтах бүрэн боломжтой харагдаж байна.PGL Astana 2026-ийн хэсгийн шат энэ баг асар их потенциалтай бөгөөд цаашид Мэйжор болон бусад томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах боломжтойг харууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн