Сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд асан Пак Жинийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жинийг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.

Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жиний 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа хэрэгжсэн айлчлал гэдгээрээ онцлог байсан бөгөөд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд бодит түлхэц болсныг тодотгов.

Мөн айлчлалын хүрээнд тохирсон ажлууд түүний дотор “Газрын ховор металлын хамтарсан төв” өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, хоёр улсын ГХЯ-ны залуу дипломат ажилтнуудын солилцооны “Залуу манлайлагч” хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин өдгөө Азийн шилдэг их сургуулиудын нэг БНСУ-ын “Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST)”-д Зочин профессороор ажилладаг бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд асан Пак Жинийг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн