Элчин сайд Д.Тэгшжаргал Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд М.О.Абакировт энэ сарын 18-нд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.

Уулзалтын үеэр талууд монгол-киргизийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын цаг үед хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар ярилцан, санал солилцов.

Тухайлбал, Бүгд Найрамдах Киргиз Улсад 8 дугаар сарын сүүлээр зохион байгуулах гэж буй ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн VI дугаар их наадам зэргийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, мөн түүнчлэн хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг шинэ утга, агуулгаар баяжуулах талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн