Зарим дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 19 //. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан түр хязгаарлахаа мэдээлэв.

Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэх бөгөөд цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах, эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хэвийн байлгах зорилгоор зохион байгуулж буй аж.

Мөн тус компаниас цахилгаан байгууламжийн ашиглалт, техник ашиглалтын дүрэм журмын дагуу засварын ажлыг гүйцэтгэж байгаа тул иргэд, байгууллагуудыг зарласан хугацаанд хэрэглээгээ зохицуулж,  хүлээцтэй хандахыг уриалав.

Зарим дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн