МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 19 /РИА Новости/. ДАШТ эхлэх үед “Барселона” багийн тоглогч Ламин Ямалын авсан гэмтэл бүрэн эдгэрэхгүй учир тэрбээр Испанийн шигшээгийн эхний тоглолтыг өнжихөөр болсон тухай The Athletic цахим хуудсанд мэдээлжээ.
Өдгөө 18 настай жигүүрийн довтлогч Л.Ямал 6 дугаар сарын 15-нд Кабо-Верде улсын шигшээ багтай хийх тоглолтод оролцохгүй, харин хэсгийн шатны хоёр дахь тоглолт буюу 6 дугаар сарын 21-нд Саудын Арабын шигшээтэй хийх тоглолтод оролцох магадлал өндөр байна.
Тэрбээр 4 дүгээр сарын 22-нд Испанийн аварга шалгаруулах тэмцээний 33 дугаар тойрогт “Сельта” багтай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан юм.
Энэ улиралд Л.Ямал “Барселона” багийн бүрэлдэхүүнд 45 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулаад байна. Түүний баг энэ сарын 10-ны өдр Испанийн АШТ-ий 35 дугаар тойрогт “Реал Мадрид” багийг өөрийн талбайд 2:0 харьцаагаар хожсоноор тэмцээн дуусахаас өмнө Испанийн аваргаар шалгарсан билээ.
Испанийн шигшээ баг Кабо-Верде, Саудын Араб, Уругвайн багуудын хамт Н хэсэгт тоглоно.