Москвагийн ойролцоох дроны халдлагын улмаас гурван хүн амиа алджээ

Москва хотын захад болсон дроны халдлагын улмаас дор хаяж гурван хүн амиа алдсан талаар Оросын албаныхан мэдээллээ. Москва мужийн захирагч өнөөдөр (2026.05.17) мэдэгдэхдээ, ОХУ-ын нийслэлээс хойд зүгт байрлах хоёр дүүрэгт дроны цохилт болсон гэжээ. Мөн хэд хэдэн хүн шархадсан бөгөөд нурангин дор нэг хүн гацсан тул аврах ажиллагаа үргэлжилж байна.

Захирагчийн нийтэлсэн гэрэл зургууд дээр орон сууцны барилгын цонхнууд хагарч, галын улмаас эвдэрсэн байдал харагджээ.

Энэхүү халдлага нь Орос улс өнгөрсөн Пүрэв гаригт Украины нийслэл Киев хотод пуужин, дроноор томоохон цохилт өгсний дараа болж байна. Уг халдлагын улмаас хүүхдүүдийг оролцуулаад 24 хүн амиа алдсан юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Баасан гаригт мэдэгдэхдээ, хот, тосгод руу хийж буй Оросын довтолгоонд Украин “зөв бөгөөд бодитой хариу” үзүүлэх ёстой гэж хэлээд, “тодорхой хариу арга хэмжээ”-г баталсан гэдгээ онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн