, 2026 оны тавдугаар сарын 16 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дaн Петри тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Б.Батцэцэг сайд Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд олон салбарт өргөжин хөгжиж, эдийн засгийн бодит агуулгаар баяжиж буйг онцлов. Тэрбээр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны компакт нь манай хоёр улсын бодит бөгөөд үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хувьд амин чухал асуудал болох ус хангамжийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг баталсан төсвийн хүрээнд товлосон хугацаанд барьж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлсэн Мянганы сорилтын корпорацын удирдлага, хамт олонд тусгайлан талархал илэрхийлж, цаашид америкийн талтай Гурав дахь Компакт гэрээг байгуулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
Д.Петри Усны компактыг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, нягт хамтран ажилласанд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж, дараа дараагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.