Латви улсын баруун төвийн үзэлт ерөнхий сайд Эвика Силина тавдугаар сарын 14-ний өдөр огцрохоо мэдэгдлээ. Ийнхүү аравдугаар сард болох сонгуулиас хэдхэн сарын өмнө түүний эвслийн засгийн газар задрахад хүрч байна. Эвика Силина телевизээр мэдэгдэл хийхдээ “Би огцорч байна. Гэхдээ бууж өгч байгаа юм биш” гэжээ.
Үндсэн хуулийн дагуу шинэ Засгийн газрын тэргүүнийг сонгох үүрэгтэй ерөнхийлөгч Эдгарс Ринкевикс өнөөдөр /2026.05.15/ парламент дахь бүх намуудтай уулзахаар болсон байна.
Баруун төвийн үзэлтэй “New Unity” намын гишүүн Силина Лхагва гаригт парламент дахь олонхын дэмжлэгээ алдсан юм. Учир нь зүүний үзэлтэй “Progressives” нам түүний засгийн газрыг дэмжихээ болино гэж мэдэгджээ.
Энэ шийдвэр нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Андрис Спрудс ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой. Батлан хамгаалахын сайд Андрис Спрудсын хувьд зүүний үзэлтэй “Progressives” намын гишүүн юм. Түүнийг Украины төөрсөн дронууд Латвийн нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа нэвтэрсэн хэргийг зохицуулж чадаагүй гэж үзэж Оросын талаас огцруулсан аж.