РЕЖО-ЭМИЛИЯ, 2026 оны тавдугаар сарын 14 /Reuters/. Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильямын гэргий, Уэльсийн гүнж Кэйт хавдрын эмчилгээ хийлгэж эхэлснээсээ хойш анх удаа хилийн чандад айлчиллаа. Тэрбээр лхагва гарагт Италийн Режо-Эмилия хотод хүрэлцэн иржээ.
Уэльсийн гүнж Кэйт хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролд анхаарал хандуулах ажлынхаа хүрээнд тус хотод хоёр өдрийн айлчлал хийж байна. Энэхүү салбар нь түүний нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.
Айлчлалынхаа үеэр гүнж хүүхдийн хөгжилд хүмүүс хоорондын харилцаа, хүрээлэн буй орчин болон олон нийтийн оролцоог чухалчилдаг “Режо-Эмилия арга барил”-тай танилцах ажээ.
Гүнж мөн улсын хоёр цэцэрлэгээр зочлох аж. Тус цэцэрлэгүүд нь “пиацца” буюу дундын нээлттэй талбайг тойрсон анги танхимуудтайгаас гадна хүүхдүүд өнгө, дуу чимээ, төрөл бүрийн материалаар туршилт хийж, бүтээл туурвих боломжтой гал тогоо, урлангуудтай гэдгээрээ онцлог юм.
Кэйт гүнжид Режо-Эмилия хотын иргэний дээд шагнал болох “Primo Tricolore”-г гардуулна.