АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-ны орой орон нутгийн цагаар 21:00 цагт Бээжинд хүрэлцэн ирсэн. Трамп тэргүүтэй айлчлалын багийнхан “Four Seasons” зочид буудалд байрлажээ. Энэхүү түүхэн айлчлалын багт технологийн тэрбумтан Элон Маск, “Nvidia”-ийн Женсен Хуан, “Boeing”-ийн Келли Ортберг нарын хүмүүс багтсан билээ.
Тэднийг Бээжин хотноо Хятадын дэд дарга Хан Жэн угтан авчээ. Трампыг тосуулахаар Хан Жэнийг илгээсэн нь Хятад улс энэ айлчлалд ямар их ач холбогдол өгч буйг илтгэх аж. Учир нь 2017 оны айлчлалын үеэр АНУ-ын төлөөлөгчдийг арай доод түвшний удирдагч буюу Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи угтан авч байжээ.
Трамп, Ши Жиньпин нарын хэлэлцэх хамгийн гол сэдэв нь хоёр улсын худалдаа байх болно. АНУ, Хятадын хувьд худалдааны амаргүй харилцаатай. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд эхэлсэн худалдааны дайн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нь ч үргэлжилсэн.
Хятадыг нээлттэй улс байлгах нь Трампын нэн тэргүүний хүсэл бөгөөд ингэж байж тэр гайхалтай хүмүүс ид шидээ гаргах болно гэжээ.