Казахстан улсын нефть боловсруулах гурван үйлдвэрийн боловсруулах дундаж гүн 87.4 хувиас 2025 оны эцэс гэхэд 90 хувь болж өссөн талаар тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ. Тодруулбал, Атырау дахь нефть боловсруулах үйлдвэрийн үзүүлэлт 85 хувиас 88 хувь, Шымкент дахь үйлдвэрийнх 86 хувиас 88 хувь, харинПавлодар газрын тосны химийн үйлдвэрийн үзүүлэлт 91 хувиас 94 хувь болж тус тус нэмэгдсэн байна.
Энэхүү өсөлт нь хөнгөн нефтийн бүтээгдэхүүний эзлэх хувь 70–79 хувиас 75–81 хувь болж өссөнтэй холбоотой аж. Мөн Павлодарын үйлдвэрт битумын үйлдвэрлэл 366 мянган тонноос 426 мянган тонн болж нэмэгджээ.
Үүнээс гадна бензиний үйлдвэрлэл 5.7 сая тоннд хүрч, өмнөх үзүүлэлтээс 107 хувиар өссөн бол дизель түлшний үйлдвэрлэл 6.1 сая тоннд хүрч, 116 хувийн өсөлт үзүүлсэн байна.
Казахстаны Эрчим хүчний яамнаас нефть боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг шинэчилж, өргөтгөснөөр боловсруулах гүнийг 94 хувьд хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.