УЛААНБААТАР, 5 дугаар сарын 12 // НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад хийсэн хоёр өдрийн айлчлалаа даваа гарагт өндөрлүүллээ. Энэ нь 26 жилийн дараа Монгол улсад хийсэн анхны НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын айлчлал билээ. Дээд Комиссар айлчлалын үеэр дэлхий дахинд хүний эрхийн байдал доройтож байгаа талаар анхааруулан онцолсон. Харин ийм нөхцөл байдалд Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг өндрөөр үнэлж, НҮБ-аас Монголын хүний эрхийн хэрэгсүүлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай баталгаажуулав.
Түрк ням гарагт Монгол Улсын улс төрийн удирдлагуудтай уулзан дараа нь Хүний эрхийн үндэсний комиссийн зохион байгуулалтаар иргэний нийгмийнхэнтэй тусдаа уулзсан. Даваа гарагт тэрбээр айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд айлчлалын талаар мэдэгдэл өгж, сэтгүүчдийн асуултыг хүлээн авав.
уулзалтдаа Түрк дэлхий даяар хүний эрхийн байдал буруу чиглэлд явж байгааг анхааруулав. Тэрбээр үүний шалтгааныг тэгш бус байдлын гүнзгийрэл, хүнсний хомсдол болон олон улсад тархаж буй “авторитар тоглолт” гэж нэрлэсэн үзэгдлээр. Өөрөөр хэлбэл тодорхой бус агуулгатай үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэсэн нэрийдлээр хууль, хэвлэл мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглах, иргэний нийгэмд дайралт хийх, шүүхийн тусгаар байдлыг сулруулах зэрэг хэв маягийг олон улсад нэвтрүүлж байгаатай холбон тайлбарлав.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар тэрбээр Монгол Улс дэлхийн дунджаас гурав дахин хурдтай дулаарч байгааг онцолж, энэ нь нүүдлийн мал аж ахуйд хүнд цохилт болж байгааг дурдав. Мөн өндөр хөгжилтэй улсууд нүүрстөрөгчийн шатахуунаас татгалзах алхам хийхийг хойш тавьсаар байгааг шүүмжлэн, ийм идэвхгүй байдлыг цаашид “экоцид” буюу хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцох боломжтой эсэх талаар харж үзнэ гэж мэдэгдэв. Харин ийм нөхцөл байдалд Монгол Улс энэ оны наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) даргалж буй нь эдгээр асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авахыг шаардах чухал боломж юм.
Энэ нь “хүний эрхэд суурилсан эдийн засгийн” арга зүйг Монгол Улс нэвтрүүлэх сонирхолтой байгааг дэмжсэнээ илэрхийлэв.
Дэлхийн ерөнхий дүр зурагт санаа зовсон хэдий ч дээд комиссар Монгол Улсын хөгжлийн чиглэлийг эерэгээр үнэллээ. Тэрбээр засгийн газрын санхүүгийн болон эдийн засгийн бодлого нь хүний эрхийн бүрэн хүрээний үүрэг хариуцлагад нийцүүлэн боловсруулах хүсэлтэй байгааг үнэлж. Энэ нь “хүний эрхэд суурилсан эдийн засгийн” арга зүйг Монгол Улс нэвтрүүлэх сонирхолтой байгааг дэмжсэнээ илэрхийлэв. Үүнтэй зэрэгцэн тэрбээр “Алсын Хараа 2050” хөгжлийн стратегийг, тухайлбал нүүдлийн өвийг тогтвортой хөгжлийн тулгуур болгон тодорхойлсон хандлагыг болон парламентын сонгуульд эмэгтэйчүүдийн квот тогтоосон шийдвэрийг өндрөөр үнэллээ. Мөн тэрбээр Монголын бизнесийн сектор, ялангуяа уул уурхайн салбарыг хөдөлмөрийн эрх, газрын эрх болон байгаль орчны хамгаалалтад суурилсан бизнесийн практик нэвтрүүлэхийг уриаллаа.
Дээд комиссар Фолькер Түрк хүний эрхийг дэлхий нийтийн яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл ажиллагааны төвд голч болгон авч үзэх явдлыг хөхиүлэн дэмжих, үүнд засгийн газар, иргэний нийгэм, хотын захиргаа, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хувийн секторыг холбон хамтын ажиллагааг бий болгох зорилгоор “Global Alliance for Human Rights” буюу “Хүний эрхийн төлөөх даян дэлхийн холбоо”-ны тухай санаачилгаа танилцуулсан.
Асуулт хариултын үеэр сэтгүүлчид олон асуудлыг танилцуулж хамгийн эхэнд Монголын сошиал ертөнц дэх худал мэдээлэл болон худал мэдээлэл түгээдэг бусдыг гүтгэдэг этгээдүүдийн аюул занал дэгдээж байгаа асуудлыг хөндөв. Монгол Улс 2023 онд сошиал ертөнц зохицуулах хууль гаргахыг оролдсон боловч тус хуулийн төсөл нь хэрэглэгчдийг хамгаалахаас илүү үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэсэн шүүмжлэлд өртөж, эцэстээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хориг тавьсан билээ. Түрк засгийн газар болон технологийн компаниуд хоёул энэ асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай бөгөөд аливаа зохицуулалт нь хүний эрхэд суурилсан, хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахгүй байх ёстой гэдгийг онцолсон. “Манай байгууллагын хувьд чөлөөт, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих нь надад туйлын чухал зүйл юм” гэж Дээд комиссар Фолькер Түрк хэлэв. “Сошиал ертөнц хүмүүсийг өөрсдийнх нь хүрээний цуурайд хаах орчин бий болгодгийг бид мэднэ. Тиймч учраас чөлөөт, мэргэжлийн хэвлэл мэдээлэл хэрэгтэй, учир нь сэтгүүл зүй ардчилсан орон зайн салшгүй хэсэг юм.”
Монгол Улсын Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн судалгааны төв байгуулах амлалтын талаар Түрк засгийн газар санаа зорилгын тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг баталгаажуулав. “Засгийн газрын зүгээс төвийг байгуулах хүсэл эрмэлзэл маш хүчтэй байна,” гэж тэр хэлсэн бөгөөд нийтийг хамарсан идэвхжүүлэлт болон санхүүжилтийн асуудлаар цаашид ажиллах шаардлагатайг нэмж онцолсон.
Уулзалтын үеэр оролцсон хүний эрхийн активист Г. Уянга засаг төрөөс албан тушаалтнаас чиглэсэн дарамт шахалтад өртөж байгаа өөрийнх нь хамгаалах ёстой хүмүүс тэдэн рүү дарамт үзүүлж байгаа талаар санаа зовнилоо илэрхийлэв. Түрк НҮБ-аас тус асуудлыг нарийвчлан судлах бөгөөд нөхцөл байдлыг дүгнэн үнэлэхийн тулд тусгай элч эсвэл хүний эрхийн илтгэгч томилон явуулна гэдгээ амлав.
