Азийн ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2026” наадам долдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдах юм. Тус наадам жил бүр үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарган ирсэн бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Япон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцийг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчдэд илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна.
Албан ёсны тасалбарыг 30% хөнгөлөлттэй авах боломжтой эхний шатны борлуулалтын хувь 88.21%-д хүрчээ.
Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-ээр болон наадмын албан ёсны вэбсайт Playtime Festival-аар тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг хямдралтай авах боломжтой First Release амжилттай үргэлжилж, 88.21%-ийн гүйцэтгэлд хүрээд байгаа бөгөөд 100%-д хүрмэгц дараагийн шат болох Second Release руу шилжих юм.
Playtime наадмын тасалбар нь дараах үе шатуудаар худалдаалагдаж байгаа ба үе шат бүр тодорхой тооны тасалбар борлуулагдсаны дараа дараагийн шат руу автоматаар шилждэг онцлогтой болжээ.
Дараагийн шатанд тасалбарын үнэ нэмэгдэх тул Playtime Festival-ийг хамгийн таатай нөхцөлөөр мэдрэхийг хүсвэл яг одоо тасалбараа худалдаж авахыг зөвлөж байна.

