БНСУ-ын “KF-21 Boramae” сөнөөгч онгоц байлдаанд бэлэн

Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн “KF-21 Boramae” сөнөөгч онгоц байлдааны ажиллагаанд ашиглах эцсийн зөвшөөрлөө авчээ. Ингэснээр тус улсын 10 гаруй жил үргэлжилсэн дотоодын сөнөөгч онгоц хөгжүүлэх хөтөлбөрт томоохон дэвшил гарч байна. Агаар-агаар ангиллын тус сөнөөгч онгоц нь өргөн хүрээний туршилт, хөгжүүлэлтэд хамрагдсаны эцэст ийнхүү байлдааны шаардлага хангах болжээ.

Байлдааны шаардлага хангаж буй эсэхийг батлах үнэлгээний дүнг Батлан хамгаалах яаманд хүргүүлж, эцсийн шийдвэрийг Батлан хамгаалахын сайд гаргадаг.

“KF-21 Boramae”-ийн хөгжүүлэлт 2015 оны арванхоёрдугаар сард эхэлжээ. Улмаар анхны туршилтууд 2021 оны тавдугаар сард эхэлж, 2023 оны тавдугаар сард урьдчилсан байдлаар байлдаанд тэнцсэн үнэлгээ авснаас хойш бараг гурван жил нэмэлт туршилтаар оржээ. Тус онгоц нь Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний шаардсан ажиллагааны бүх стандартыг хангаж, бодит байлдааны нөхцөлд ажиллах хангалттай тогтвортой байдал, техникийн найдвартай байдлаа харуулсан байна.

Туршилтын хүрээнд 13 мянга орчим нислэгийн нөхцөлд нийт 1600 гаруй туршилтын нислэг үйлджээ. Мөн бүтцийн бат бөх чанар, эдэлгээ, нислэгийн үзүүлэлтүүдийг шалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн