Улсын нэгдүгээр төв эмнэлэг мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, тус стандарт нэвтэрснээр өвчтөний мэдээллийн нууцлал, аюулгүй байдал олон улсын түвшинд хангагдах нөхцөл бүрдэж, кибер эрсдэл болон мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавх сайжрах юм. Мөн байгууллагын үйл ажиллагаа илүү стандартчилагдаж, хяналт, удирдлагын тогтолцоо боловсронгуй болохоос гадна иргэд, үйлчлүүлэгчдийн итгэлийг нэмэгдүүлнэ.
Тус эмнэлэг цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү аюулгүй, найдвартай, олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулж ажиллахаа илэрхийллээ.