“Delta Air Lines”-ийн 400 гаруй нислэг цуцлагджээ

АНУ-ын агаарын тээврийн салбарт саатал үүсэж, томоохон компаниудын үйл ажиллагаанд доголдол гарсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, “Delta Air Lines” компанийн дотоод үйл ажиллагаанд ноцтой саатал гарсны улмаас тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд 400 гаруй нислэг цуцлагдаж, 1000 гаруй нислэг хойшлогджээ.

Тухайн өдрүүдэд ихэнх нисэх буудлуудын цаг агаар хэвийн тааламжтай байсан. Гэвч саатлын гол шалтгаан нь тус компанийн гол зангилаа буудлууд болох Хартсфилд-Жексон Атлантагийн олон улсын нисэх онгоцны буудал болон Лос Анжелес олон улсын нисэх онгоцны буудалд гарсан үйл ажиллагааны доголдол байсан аж. Нислэгийн мэдээлэл хянадаг “FlightAware” сайтын мэдээлснээр, “Delta” компани Баасан гаригт нийт нислэгийнхээ дөрвөн хувийг, Бямба гаригт долоон хувийг цуцалсан бөгөөд 48 цагийн хугацаанд нийт 376 орчим нислэгийг цуцалжээ.

Энэхүү саатал нь мөн тавдугаар сарын 2-нд “Spirit Airlines” компани Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авч чадалгүй үйл ажиллагаагаа бүрэн зогсоосонтой давхацсан байна. Эдгээр үйл явдлууд нь АНУ-ын нисэхийн салбарын үйл ажиллагааны сул тал, эмзэг байдлыг дахин тодруулж, зорчигчдын дунд бухимдал үүсгэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн