Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

, 2026 оны тавдугаар сарын 2Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Хэрлэн голын хөндийгөөр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +19+24 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15+17 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн