Үндэсний лавлагаа лабораторитой болно

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 //. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн үйл явцтай танилцлаа.

ЭМЯ-ны мэдээлснээр, тус лаборатори байгуулагдсанаар Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Үүнд:

  •       Жилд шинжлэх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
  • Шинжилгээний нэр төрөл өргөжинө
  • Чанар, аюулгүй байдлын үнэлгээ илүү хурдан, үр дүнтэй болно
  • Шинжилгээний хүлээгдэл эрс буурна
  • Илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна.

Мөн Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага ДЭМБ-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдаж дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн