МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /ТАСС/. “Ялта хүрэх зам-2026” олон улсын хөгжмийн VIII дахь удаагийн наадмын тэргүүн байрыг Франц болон Монголын дуучид эзэлжээ.
Францын дуучин Йоаким Коффинье-Барри Оросын уран бүтээлч Ярослав Сумишевскийтэй хамтран “Снова замерло все до рассвета” дууг дуулжээ. Харин Монгол Улсыг төлөөлөн оролцсон дуучин Д.Совд “Поклонимся великим тем годам” бүтээлийг толилуулсан байна.
Уралдааны хоёрдугаар байранд “Эх, дороги” дууг Алексей Петрухинтэй хамтран дуулсан Хятадын дуучин Син Кайжэн орсон бол гуравдугаар байрыг Кубын оролцогч Дилейди Гонсалез Мартинес эзэлжээ. Тэрбээр “Если бы не было войны” дууг Оросын гавьяат жүжигчин Ютатай хамтран дуулсан байна.
Хятадын дуучин мөн үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Наадамд оролцсон дуучдад дурсгалын зүйл болон хүндэт өргөмжлөл гардуулжээ.
Дүнг зарлахын өмнө бүх оролцогч “Темная ночь” дууг дуулсан бөгөөд оролцогч бүр өөрийн орны хэлээр нэг нэг мөр дуулж, төгсгөлийн бадгийг орос хэлээр хамтдаа дуулжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс Кай Метов төгөлдөр хуур, Денис Майданов гитараар тоглосон байна.
Наадмын төгсгөлд ЗХУ-ын Ардын жүжигчин, наадмын шүүгч Лев Лещенко уламжлал ёсоор “День Победы” дууг дуулж, шүүгчид болон гадаад, дотоодын бүх уран бүтээлчид түрлэг нэмлээ.