Баруун аймгуудын нутгаар цас бороо орж, уулаараа шуурна

, 2026 оны дөрөвдүгээр сарын 29Баруун аймгуудын нутгаар цас бороо орж, уулаараа цасаар шуурч, нутгийн зарим газраар салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +1+6 градус, Их нууруудын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +7+12 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19+24 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +20+22 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн