“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар хэлэлцэж байна

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 //. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрөөс шинээр зөвшөөрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал/, УИХ-ын гишүүн Э.Одбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт, “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Экспорт нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Нийт 30 гаруй асуудал хэлэлцэхээр товд багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн