Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээ, задлах, цэвэрлэх сургалт, дадлага, хүндрүүлсэн нөхцөл, утаат орчинд галын хайгуулын ажиллагааг зохион байгуулах сургалт, дадлагыг зохион байгуулж, харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, ур чадвараа нэмэгдүүллээ. 

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн