ӨНӨӨДӨР: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт болно

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 //.  Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног тохиож байна. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Үлдэх мөр” Дүрслэх урлагийн багш, оюутнуудын уулзалт, ярилцлага СУИС-ийн II байранд болно.

11:00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт ШУА-ийн байранд болно.

12:00 цагт: Багш, эмч, төрийн албан хаагчдыг “Хувьцаат орон сууц” төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Бурхан урлаач Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно. 

14:00 цагт: “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

19:10 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

-“Хүүхдийн зуслангийн хөгжил-100” олон улсын онол, практикийн бага хурал болно.

-“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт-Ухаа ордонд болно. 

-“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл “Мишээл экспо” төвд болно.

Үзэсгэлэн:

-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.  

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болно.

Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга С.Ямаажав ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, “АПУ” ХК-ийн багийн мялаалга, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

Дархан-Уул аймгийн Номгон эвент холлд “ICE TOP-30” тоглолт болно.

One thought on “ӨНӨӨДӨР: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт болно”
  1. С.Ямааранз шүү нэрийг нь буруу бичсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн