“FIFA” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 50 хоног үлдээд байгаа энэ үед тасалбарын сүүлийн шатны борлуулалт эхэлжээ. Тэмцээн АНУ, Канад болон Мексикт зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Нийт 104 тоглолтын тасалбар худалдаанд гарч байгаа бөгөөд түрүүлж захиалга өгсөн нь л авах зарчмаар зарагдах аж. Одоогийн байдлаар зургаан сая тасалбараас таван сая гаруй нь аль хэдийн зарагдсан байна. Хэрэв тасалбар буцаагдах эсвэл үлдэгдэл гарвал финал хүртэл нэмэлт тасалбаруудыг үе шаттайгаар гаргана.
Үүнээс гадна тасалбарын үнэ өндөр байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Эрэлтээс хамаарч үнэ өөрчлөгдөх нь жирийн хөгжөөн дэмжигчдэд тасалбар хэт үнэтэй болгож байна гэж АНУ-ын зарим хууль тогтоогчид үзжээ. Үүнд “FIFA” үнэ нь эрэлт, нийлүүлэлтээс хамааран гар аргаар зохицуулагддаг “хувьсах үнэ тогтоолт” ашиглаж байгаагаа тайлбарласан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Supporter Entry Tier” нэртэй хямд ангиллын тасалбар гаргасан бөгөөд энэ нь 60 ам.доллараас эхэлдэг байна.
Тасалбарын сүүлийн шатны худалдаа дөрөвдүгээр сарын 22-нд албан ёсоор эхэлжээ.